Saturday, October 24, 2015
хүүдээ цамц авлаа
өнөөдөр 2015 оны 10 сарын 24 хагас сайн өдөр. Би дандаа л хагас сайнд ажилтай байдаг юм. өнөөдөр нэг гэртээ амарч байна. гэрийн ойролцоох дэлгүүрээс хүүдээ фудболк, цамц, өмд авлаа. тун ч аятайхан таарч, бас зохиж байна шүү.
хүү маань суралцсаар л байна
хүүг маань харж өгөхөөр Дорнодоос хөгшин ээж нь ирсэн байна. Дорнодын хөгшин ээж нь ирээгүй бол бид хоёр хүүгээ харж мэдэхгүй балрах байжээ. хүүхэд харахад амархан байх гэж бодоод байсан чинь санаснаас амаргүй юм байна шүү. Миний хүү тосохоор бааж шээж сурсан, нэг сар ч хүрээгүй байж тосохоор шээгээд сурцан юм чинь хоёр сар болоод нойлд суугаад бие засах юм байна л даа гэж өвөө нь өхөөрдөв. Дорнодоос өвөө нь ирж зээ хүүгээ хараад явлаа. Мөн Болороо эгч нь Хулан, Өсөхөө нар хаа хол дорнодоос ирж хүүг маань харав.
Хүүд дээл ирэв
Хүү маань мэндлээд бараг нэг сар болж байна. Хөвсгөлөөс хөгшин ээж нь хүүд маань бариувч хийж явуулжээ. Өмсүүлж үзсэн чинь зохисон гэж жигтэйхэн байна.
Monday, October 12, 2015
Нэр өгөх ёс
Хүүхдэд нэр өгөх ёсны зан үйлд зурхайч
оролцох учир бас буй. Энэ нь ч аргагүй юм. Зурхайч тухайн хүүхдийн
төрсөн жил, сар өдөр, цаг гараг зэргийг тооцон гаргаж Дэрсид Санжайжамц
их зурхайчийн “Бидэргарво”-тай нийцүүлэн нэр хайрладаг байжээ.
Олон зурхайд сарын бүх өдрийг таван гарагт хуваадаг бөгөөд гараг тус бүр нь онцлох нэртэй. Үүнд:
Нэгд: 1,6,11,16,21,26-ны өдөр. Гараг нь Дорж ( алмаас чулууны нэр ). Бас “бат бэх” гэсэн төвд үг.
Хоёрт: 2,7,12,17,22,27-ны өдөр. Гараг нь Ринчен ( их үнэт эрдэнэ гэсэн санскрит нэр)
Гуравт: 3,8,13,18,23,28-ны өдөр. Гараг нь Бадма ( цэцэг гэсэн төвд үг )
Дөрөвт: 4,9,14,19,24,29-ны өдөр. Гараг нь Лийжи ( манайхан Лайжи гэдэг. Үйл гэсэн үг )
Тавд:
5,15,20,25,30-ны өдөр. Гараг нь Санжай ( Бурхан гэсэн үг ). Энэ бүхнээс
үзэхэд төрсөн өдөр, гарагийн нэрийг хүүхдэд нэр болгон хайрладаг
байжээ. Мөн Даваа, Мягмар, Лхагва... гээд долоон гарагийн нэр өгөх нь ч
буй.
Монгол хүн бэлэг дэмбэрэлийг
дээдэлдэг. Хэдийгээр төвд нэр өгсөн ч тэр нь дандаа сайн, сайхан нэр
байдаг. Жишээ нь: Содном гэвэл “буян”, Жамц гэвэл “далай”, Ханд гэвэл
“охин тэнгэр”, Сэржмядаг гэвэл “Алтанцэцэг”, Дашням гэвэл “Өлзий наран”
гэсэн нэр юм.
Нэрний учир утгыг ажиж
байхад тэр нь тухайн хүнд, өвчин эмгэг тусвал анагаах нууц дохио болох
нь ч бий. Жишээ нь: Даваа гэдэг нэр нь Саран гэсэн үг бөгөөд гэрэл
гэвэл хулгана жил, сар, өдөр, цагийг эзлэн заана. Сарангэрэл гэдэг нэр
нь эхээсээ шөнө хулгана цагт мэндэлснийг заах учир тэр хүүхдийг өвчин
ороох юмуу сул биетэй бол сарны гэрэл туссан усаар угаах, эсвэл сар
туссан усыг буцалгаж уувал зүгээр болно гэж сударт бичсэн бий.
Долоон
гарагийн төвд нэрийг оролцуулан нэрлэх болон орчин цагийн нэрний
оноолтыг гараг бүрд тохируулах талаар зурхай судлаач Ц.Цэрэн-Очирын
бичсэнээс иш татъя.
Нэг. Даваа / саран / гараг.
Сумъяа гараг ч гэдэг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Даваа, Даваажаргал,
Сарангэрэл, Сарантуяа, Сумъяа, Туул, Онон, Орхон, Сэлэнгэ зэрэг гол
мөрний нэр, Мөрөнтуяа, Дэлгэрмөрөн гэх мэт тохиромжтой.
Хоёр. Мягмар / Ангараг / гэдэг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Мягмарсүрэн, Ангараг, Уртнасан, Насантогтох, Галмандах, Галбадрах, Бадрал, Цогт гэх мэт.
Гурав. / Буд / гараг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Лхагвасүрэн, Хишигсүрэн, Тунгалаг, Ундрах, Далайбаяр, Батмагнай гэх мэт нэрс зохино.
Дөрөв. Пүрэв / Бархасбадь / гэдэг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Пүрэвбат, Цэцэгмаа, Сарнай, Мядаг, Батцэцэг, Баяртогтох, Өлзийбат, Тогтох, Хонгорзул, Удвал гэх мэт
Тав. Баасан / Сугар / гарагт төрөгсдөд: Цолмон, Буянтогтох, Төмөрбат, Ганаа, Гантуяа, Баасанжав, Баттөмөр гэх мэт.
Зургаа. Бямба / Санчир / гэдэг. Маргад, Ундрам, Шүрэнцэцэг, Санчир, Номин-Эрдэнэ, Очирбат, Очирхуяг гэх мэт
Долоо. Ням / Наран / гэдэг. Наранцэцэг, Гэрэлмаа, Алтантуяа, Нямгаваа, Тодгэрэл, Тунгалаг гэх мэт.
Амьдралын гүн ухаан №16
http://www.emegteichuud.mn/content/41814.shtml
Subscribe to:
Posts (Atom)