Хотод агаар дутагдаад, хүүгээ Дорнодод хөгшин аавын нь хүргэж өгөөд ирлээ. 12 цаг автобусаар явж очиход хүү минь ядарсангүй сайн явж очлоо. Замдаа аав ээжтэйгээ яриад, инээгээд явсан чинь хамт явсан хүмүүс хүүг минь өхөөрдөөд их зантай хүү гэж нэр өгсөн билээ. 2 сар гаруйтай гэхэд тун ч догь явсан шүү.