Wednesday, October 5, 2016
Шинэ дээл ирэв.
Миний хүү мундаг эр болж байна. Гадаа гарах гэхээрээ гутал авчирч өмсүүлдэг болсон. Саяхан хөгшин ээж нь дээл хийжс өгч явуулжээ.
2016, 10, 04
Saturday, August 20, 2016
Ганцаараа зогсов.
Өнөөдөр 2016 оны 08 дугаар сарын 21.
Бид 3 түрээсийн байраа хүлээлгэж өгсөн тул Сүхээ ахынд байна. Өндөөдөр натурт байр түрээслэж орохоор бэлтгэж байна. Есөн-Эрдэнэ хүү минь өнөөдөр ганцаараа анх удаагаа зогсов. Тун удахгүй явж сурах нь дээ. Одоо 11 сар хүрэх гэж байна.
Энэ зураг: Хүү 10 сартай байхдаа Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, Зэгстэй нууранд орсон нь.

Sunday, May 1, 2016
Хүүдээ нэр өгөв.
Хүүхэд маань мэндлэх хугацаа нь болж 2015 оны 9 сарын 21 нд
эх нялхаст очиж үзүүлээд хэвтсэн юм. Тэр оройдоо багтаж төрөх байх гэж харсан ч
5 цаг гаруй өвдөж 9 сарын 22 ны шөнө 3 цаг 18 минутанд хүүг маань төрүүлсэн
билээ.
Хүүдээ хонь жилийн хонь өдрийн шинийн 15 нд нар хөөрөх
цагаар О.Есөн-Эрдэнэ гэдэг нэрийг би өгсөн юм. 9 эрдэнэ бол монголчуудын
хүндэтгэн дээдлэж хэрэглэж ирсэн эрдэнийн чулуунууд юм. Нөгөө талаас миний
хүүгийн мэндэлсэн 22 ний өдөр бол гараг нь ренчин буюу “их үнэт эрдэнэ” гэж
орчуулагддаг /санскрит үг/ өдөр байв.
Дээрх бэлгэдлүүдийг бодож О.Есөн-Эрдэнэ гэж нэрлэсэн билээ.
Tuesday, January 26, 2016
хүү ААВАА гэж дуудлаа.
Өнөөдөр 2016 оны 01 сарын 26 ний өдөр.
Хүү минь мэндлээд 4 сар 4 хоног болж байна. Хүүгээ тэргэнд нь хэвтүүлээд хажууд нь би гитар тоглоод дуу дуулаад сууж байлаа. Хүү гэнэт Ааваа гэж чанга дуугаар дуугарлаа. Хүүгийн хажууд ээж нь эмээ нь байсан бөгөөд яг надтай адилхан үгийг сонсоцгоосон байв. Тэгэхээр миний хүү ааваа гэж дуудаж эх хэлнийхээ суурь үгийг хэллээ.
Friday, January 15, 2016
Хүү минь эргэж чаддаг боллоо.
Миний хүү эргэж чаддаг боллоо. 3 сар гаруйтай нар зөв эргэж сурсан. вакциныг нь баруун талын гуянд нь хийлгэсэн чинь буруу эргээд сурчлаа.
Чанга чанга хөхөрч инээдэг болсон, бас өмийгөөд гомдолж уйлна. Ярьж чадна.
Чанга чанга хөхөрч инээдэг болсон, бас өмийгөөд гомдолж уйлна. Ярьж чадна.
Subscribe to:
Posts (Atom)