Tuesday, January 26, 2016

Хүү минь 4 сар хүрч байна даа.


хүү ААВАА гэж дуудлаа.

Өнөөдөр 2016 оны 01 сарын 26 ний өдөр.
Хүү минь мэндлээд 4 сар 4 хоног болж байна. Хүүгээ тэргэнд нь хэвтүүлээд хажууд нь би гитар тоглоод дуу дуулаад сууж байлаа. Хүү гэнэт Ааваа гэж чанга дуугаар дуугарлаа. Хүүгийн хажууд ээж нь эмээ нь байсан бөгөөд яг надтай адилхан үгийг сонсоцгоосон байв. Тэгэхээр миний хүү ааваа гэж дуудаж эх хэлнийхээ суурь үгийг хэллээ.

Friday, January 15, 2016

Хүү минь эргэж чаддаг боллоо.

Миний хүү эргэж чаддаг боллоо. 3 сар гаруйтай нар зөв эргэж сурсан. вакциныг нь баруун талын гуянд нь хийлгэсэн чинь буруу эргээд сурчлаа.
Чанга чанга хөхөрч инээдэг болсон, бас өмийгөөд гомдолж уйлна. Ярьж чадна.