Sunday, May 1, 2016
Хүүдээ нэр өгөв.
Хүүхэд маань мэндлэх хугацаа нь болж 2015 оны 9 сарын 21 нд
эх нялхаст очиж үзүүлээд хэвтсэн юм. Тэр оройдоо багтаж төрөх байх гэж харсан ч
5 цаг гаруй өвдөж 9 сарын 22 ны шөнө 3 цаг 18 минутанд хүүг маань төрүүлсэн
билээ.
Хүүдээ хонь жилийн хонь өдрийн шинийн 15 нд нар хөөрөх
цагаар О.Есөн-Эрдэнэ гэдэг нэрийг би өгсөн юм. 9 эрдэнэ бол монголчуудын
хүндэтгэн дээдлэж хэрэглэж ирсэн эрдэнийн чулуунууд юм. Нөгөө талаас миний
хүүгийн мэндэлсэн 22 ний өдөр бол гараг нь ренчин буюу “их үнэт эрдэнэ” гэж
орчуулагддаг /санскрит үг/ өдөр байв.
Дээрх бэлгэдлүүдийг бодож О.Есөн-Эрдэнэ гэж нэрлэсэн билээ.
Subscribe to:
Posts (Atom)