Saturday, September 2, 2017

Хүү минь цэцэрлэгт орлоо

59-р цэцэрлэгт бүртгүүлсэн ч санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдээ шалгаруулсан шалгаруулалтанд азгүйтэж цэцэрлэгт орж чадахааргүй болов. Аав ээж хоёр нь цэцэрлэг эрж явсаар Жаргалан цэцэрлэгт бүртгүүлсэн билээ. 9 сарын 1 нд цэцэрлэгтээ ирээд байж байгаа нь.
  2017 оны 9 сарын 1


Monday, August 28, 2017

Аавыгаа дуурайсан хүү




... Хүү минь нэг үеэ бодоход үг хэлээрээ ойлголцох гэж их үздэг болж. Нэг сарын дараа 2 нас хүрнэ. Саваагүйтэх нь бас нэлээн ихэссэн. Аав ээжийгээ ч гэсэн дагадаг болсон. Заримдаа чихэр идье, банана идье, чико пай идье гэж нэхнэ. Авч байж сална гээд л үзнэ. Уйлагнана. Ийм насанд хүүхэд бүр л иймэрхүү зан ааш гаргадаг байх. Хүүхдүүдээс арай өөр байж магадгүй зан манай хүүд бий. Энэ зан чанар дөнгөж ой гаруйтай байхад нь цухалзаад л байсан санагдана. Цагаан сарын баяраар айлд очсон чинь үеийнхээ хүүхдүүдийг нүүрнээс нь базаж авч айлгаад байв. Саяхан хүргэн ахын охины хамарлуу машинаар цохиж, гарнаас нь хазсан байв. Том охины нь нүүрийг маажсан байна. Том ахынд ирээд бага хүүхдийг нь түлхэж унагааж уйлуулсан, ахыг нь үсдэж татаж уйлуулаад машиныг нь булааж авсан байв. Гэр бүлийн хүн чамайг дуурайгаад л хүү маань ийм болж байгаан байна гэж хэлж байна. Би ч гэсэн багадаа шаггүй нөхөр байсан юм шиг байгаа юм. Сураг дуулах нь ээ маажих чимхэх зэргээр үеийн хүүхдүүдийг шоголчихдог байсан бололтой. Ямартаа ч гэр бүлийн хүндээ багадаа би лав ийм байгаагүй гэж хэлсэн ч хүү маань намайг дуурайсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.