Sunday, January 10, 2021
Хөвсгөлийн хүүхдүүд
2020 оны УИХ-ын сонгуулиар хорооны менежерээр ажиллах болж хүүхдээ Шинэ-Идэрт ээжээр нь хүргүүлэв. Өөскөө, Ариука нар мөн очив. Хөгшин ээжтэйгээ зуссан 3. Хажуу хашааны Чинсанаатай найз болж дөрвүүлээ бов бор болтлоо тоглож жинхэнэ хөдөөний хүүхдүүд болсон байв.
Хөгшин ээждээ ч ханьтай, бага зэрэг тус болчихдог байсан байгаа юм. Саалийн 3 үнээтэй, үхэр тугалаа нийлүүлэхгүй байх тал дээр Өөскөө илүү сайн хардаг, түлээ түлж оруулах гэх мэт ажилд Ариука, Ескө нар дайчлагддаг байсан юм билээ.
Хүүгийнхээ төрсөн өдрөөр зураг авахуулж байгаарай.
2 настай төрсөн өдрийн нь үеэр түрээсийн байрандаа нүүж ороод удаагүй байж, хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх үү гэсэн эхнэрийн саналыг дэмжилгүй 1 ойтойд нь тэмдэглэсэн юм чинь яах юм бэ гэж би хэлсэн юм байна. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр зургаа авахуулж байгаарай.
2024.09.22 төрсөн өдөр
8 нас
7 нас
Шинэ жил 2019 он
2019 оны шинэ жил 12 дугаар сар